Албан бус, ашгийн бус сайт. Discord Inc.-тэй ямар ч холбоогүй. Дэлгэрэнгүй / About
DISCORD.MN

Серверийн бот

Жагсаалтын эрэмбийг bump шийднэ, bump-ыг зөвхөн энэ ботоор хийнэ — сайтан дээр дарах товч байхгүй. Ботыг сервертээ нэмбэл гишүүд чинь Discord дотроосоо дээшлүүлж, цаг болоход бот өөрөө сануулна.

Ботыг сервертээ нэмэх

Чат дотор ингэж харагдана

MONGOLIAN SERVER LISTAPP
@гишүүн дээшлүүллээ
Танай сервер дээшиллээ
Та Танай сервер-т bump өгч байна.
Одоогийн байр: 1 / 29 сервер
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰… 15 идэвхтэй bump
Тэргүүлэгчид
1. Танай сервер — 15 ← та2. Өөр сервер — 93. Гурав дахь сервер — 6
Доорх товчийг дарна. Гишүүн бүр 12 цаг тутам нэг удаа — олуулаа дарах тусам сервер өндөрт гарна. Bump бүр 72 цаг хүчинтэй.
Дараагийн bump: 11 цаг 59 минутын дараа
Bump хийхШинэчлэхДэмжигчидБүх сервер
1. Танай сервер2. Өөр сервер3. Гурав дахь
Ботыг нэмсэн серверийн чатад ингэж харагдана. Гишүүд команд цээжлэх шаардлагагүй — товч дарна.

Юу өгөх вэ

Гишүүд чинь өөрсдөө дээшлүүлнэ

Bump-ыг зөвхөн ботоор хийнэ — ботгүй бол сервер тань огт дээшлэхгүй. Ботыг нэмбэл серверийн ХЭН Ч нэг товшилтоор хийнэ, 12 цаг тутам тогтмол дээшилнэ.

Цаг болоход сануулна

Хүн 12 цагийг тоолж сууж чадахгүй. Бот өөрөө сануулснаар нэг ч удаа алдахгүй — тасралтгүй bump хийсэн сервер үргэлж дээр байна.

1-р байранд гарвал

Нүүр хуудасны том банер таных болно. Hero-гийн тэргүүлэгчдийн самбарт эхэнд гарна. Жагсаалтын эхний мөр таных — сайтад орсон хүн бүр эхлээд таныг харна.

Бусад серверийн чатад таны нэр гарна

Тэргүүлэгч 3-т орвол өөр серверүүдэд бот мессеж бичихдээ таны серверийн нэрийг жагсаана — дарахад таны хуудас руу очих товчтойгоор. Тэдний гишүүд шууд харна.

Эрсдэлгүй

Зөвхөн 2 эрх: суваг харах, мессеж бичих. Чат уншихгүй, DM явуулахгүй, өөрөө сурталчилгаа бичихгүй. Хэзээ ч төлбөр авахгүй.

Хэрхэн эхлэх

  1. 1
    Серверээ жагсаалтад нэмэх

    Бот зөвхөн жагсаалтад байгаа серверт ажиллана. Нэмээгүй бол эхлээд нэмнэ үү — Discord-оор нэвтэрч, удирдах эрхтэй серверээ сонгоно.

  2. 2
    Ботыг сервертээ нэмэх

    Дээрх товчийг дарж, серверээ сонгоно. Зөвхөн 2 эрх асууна: суваг харах, мессеж бичих.

  3. 3
    Сануулга асаах

    Сануулга ирүүлэх сувагт орж /remind on гэж бичнэ. Эсвэл сайтын "Миний серверүүд" хуудаснаас сувгаа сонгоно.

  4. 4
    Bump хийж эхлэх

    /bump гэж бичихэд сервер жагсаалтын дээр гарна. Дараа нь гарч ирэх «Bump хийх» товчийг гишүүд чинь дарж болно — хүн бүр өөрийн 12 цагийн цонхтой. Олон гишүүн дарах тусам сервер дээшилнэ.

Командууд

Bump сануулга/remind onЗөвхөн админ

Bump хийх боломжтой болмогц энэ сувагт сануулна. Гишүүд чинь мартахгүй, сервер тань жагсаалтын дээр тогтвортой байна.

Дээшлүүлэх/bumpХэн ч

Серверээ жагсаалтын дээр гаргана. Серверийн ГИШҮҮН БҮР 12 цаг тутам хийж болно — олуулаа хийвэл илүү өндөрт гарна. Bump бүр 72 цаг хүчинтэй.

Байр суурь/statusХэн ч

Сервер тань хэддүгээр байранд, хэдэн идэвхтэй bump-тай, тэргүүлэгч 3 хэн бэ — бүгд чат дотроос.

ТОП 10 эрэмбэ/topХэн ч

Монголын серверүүдийн эхний 10-ыг харуулна. Ботын ердийн хариу зөвхөн тэргүүлэгч 3-ыг харуулдаг тул 4-10-т байгаа сервер өөрийгөө эндээс олно — дараагийнхыг гүйцэхэд хэдэн bump дутуу байгаа нь шууд харагдана.

Дэмжигчдийн самбар/topbumpХэн ч

Танай сервер дотор хэн хамгийн их bump хийснийг жагсаана. Гишүүд бие биетэйгээ өрсөлдөж эхэлдэг — bump эзний үүрэг байхаа больдог.

Арга хэмжээ/eventsХэн ч

Монголын серверүүдийн ирэх тэмцээн, эвент. Зөвхөн асуусан хүнд харагдана — чатад зар гарахгүй.

Сервер хайх/find cs2Хэн ч

Тоглоомоор нь монгол сервер олно. Мөн зөвхөн асуусан хүнд харагдана.

Танилцуулга/mnserversХэн ч

Жагсаалт гэж юу болох, серверээ хэрхэн нэмэхийг богиноор тайлбарлана.

Товчнууд

Ботын хариун доор товч гарна. Гишүүд команд бичих шаардлагагүй — нэг товшилтоор болно. Гар утаснаас ялангуяа хялбар.

Bump хийхБичихгүйгээр шууд дээшлүүлнэ. Гишүүн бүр дарж болно. Өөрийнх нь 12 цаг дуусаагүй бол зөвхөн ТҮҮНД «хэдэн цаг үлдлээ» гэж хэлнэ — бусад гишүүд дарж чадсан хэвээр.
ШинэчлэхБайр суурийг дахин татна. Зөвхөн дарсан хүнд харагдана.
ДэмжигчидТанай сервер дотор хэн хамгийн их bump хийснийг харуулна. Зөвхөн дарсан хүнд харагдана.
Топ 10Монголын серверүүдийн эхний 10 эрэмбэ. Танай сервер хаана байгаа, дараагийнхыг гүйцэхэд хэд дутуу байгааг харна. Зөвхөн дарсан хүнд харагдана.
Бүх серверdiscord.mn дээрх бүтэн жагсаалт руу очно.
1. 2. 3. — тэргүүлэгчидОдоогийн тэргүүлэгч 3 серверийн нэр. Дарахад тухайн серверийн discord.mn хуудас руу очно.

Түгээмэл асуулт

Командууд гарч ирэхгүй байна

Ботыг нэмсний дараа Discord командуудыг 1-2 минут дотор шинэчилдэг. Гарахгүй бол Discord-оо бүрэн хааж дахин нээнэ үү. Мөн ботыг нэмэхдээ зөвшөөрлийн цонхыг бүрэн баталсан эсэхээ шалгана.

Сануулга ирэхгүй байна

Сонгосон суваг дээр ботод бичих эрх байгаа эсэхийг шалгана. Discord дээр сувгийн тусгай тохиргоо байвал серверийн ерөнхий эрх хүрэхгүй. Өөр суваг сонгоод үзээрэй.

Хэр олон удаа bump хийж болох вэ

ХҮН БҮР 12 цаг тутам нэг удаа — сервер тус бүрээр биш. 100 гишүүн дарвал 100 bump орно. Bump бүр 72 цаг хүчинтэй тул хийхээ болиход тоо аажмаар буурч, эрэмбэ доошилно.

Гишүүд олонтой сервер давуу эрхтэй юу

Гишүүдийн ТОО нөлөөлөхгүй — харин ИДЭВХ нөлөөлнө. Эрэмбэ нь bump хийсэн хүмүүсийн тоогоор гарна: 50 гишүүнтэй идэвхтэй сервер 50,000 гишүүнтэй чимээгүй серверийг дийлнэ. Мөнгөөр байр авах боломж байхгүй.

Bump-ыг хэн хийж болох вэ

Тухайн серверийн хэн ч бичиж болно — админ байх шаардлагагүй, бүгд зэрэг хийж болно. Зөвхөн /remind тохиргоог удирдах эрхтэй хүн хийнэ. Шинэхэн үүсгэсэн Discord аккаунт (7 хоногоос бага) bump хийж чадахгүй — хуурамчаар эрэмбэ өсгөхөөс сэргийлнэ.

Дэмжигчдийн самбарт юу хадгалагдах вэ

Ботоор bump хийсэн хүний Discord дугаар, харагдах нэр — өөр юу ч биш. Зөвхөн тэр серверийн самбарт харагдана, сайт дээр нийтлэгдэхгүй. Сүүлийн 30 хоногийн дүн, түүнээс хуучин нь өөрөө хасагдана. Самбар харахад хэн нэгэнд мэдэгдэл очихгүй.

Сайтаас bump хийж болох уу

Үгүй. 2026-09-18-наас эхлэн bump-ыг ЗӨВХӨН Discord доторх ботоор хийнэ — сайтан дээрх товчийг хассан. Шалтгаан нь: сайтын товчийг тухайн серверт огт байдаггүй хүн ч дарж чаддаг байсан. Discord дотроос хийхэд bump нь серверийн жинхэнэ гишүүнээс ирнэ. Ботгүй сервер огт дээшлэхгүй.

Ботыг хэрхэн хасах вэ

Discord-ийн серверийн тохиргоо → Integrations хэсгээс хасна. Эсвэл /remind off гэж бичвэл сануулга зогсоно, бот үлдэнэ.

Бот юу ХИЙХГҮЙ вэ

  • Хэрэглэгч рүү хувийн мессеж (DM) илгээхгүй.
  • Өөрөө сурталчилгаа бичихгүй — зөвхөн та асаасан сануулга.
  • Чатыг уншихгүй — мессеж унших эрх ботод огт өгөгдөөгүй.
  • Гишүүдийн жагсаалт татахгүй. Зөвхөн bump хийсэн хүний Discord дугаар, нэрийг дэмжигчдийн самбарт хадгална — өөр хэнийх ч бүртгэгдэхгүй.
  • Зөвхөн 2 эрх асууна: суваг харах, мессеж бичих.
  • Хэзээ ч төлбөр авахгүй — сайт бүхэлдээ ашгийн бус.

Ботыг ажиллуулахын тулд сервер тань жагсаалтад бүртгэгдсэн байх шаардлагатай.

Бот — Монголын жагсаалт