Нууцлалын бодлого
Юу хадгалдаг вэ
- Серверийн нийтийн метадата: нэр, зураг, тайлбар, гишүүд/онлайн тоо (Discord-ийн нээлттэй invite API-аас)
- Сервер нэмэгч таны оруулсан монгол тайлбар, ангилал, шошго
- Сервер мэдээлэх (report) үйлдэлд ашигласан IP хаяг — зөвхөн түр хамгаалалтад ашиглагдаж, 1 цагийн дараа автоматаар устгагдана (сервер нэмэхэд IP хадгалахгүй, bump дээр IP огт хадгалахгүй)
- Өдөр тутмын зочны тоог гаргахад IP хаягийг хэшлэж хадгална (түүхий хаяг БИШ). Хэш нь өдөр бүр өөр тул нэг хүнийг өдрүүд дамжуулан мөрдөх боломжгүй. 90 хоногийн дараа автоматаар устана
- Discord-оор нэвтрэхэд таны харагдах нэр, профайлын зураг хадгалагдана (нэвтрэх бүрд шинэчлэгдэнэ). Энэ нь зөвхөн танд харагдана — discord.mn/@нэрпрофайлаа ӨӨРӨӨ асаасан тохиолдолд л нийтэд гарна. Анхдагчаар хаалттай, хүссэн үедээ бүрмөсөн устгана
- Ботоор bump хийсэн хүний Discord дугаар, харагдах нэр — тухайн серверийн доторх дэмжигчдийн самбарт л ашиглана. Сайт дээр нийтлэхгүй, зөвхөн тэр серверийн чатад буцаж харагдана
Юу хадгалдаггүй вэ
- Discord хэрэглэгчийн хувийн өгөгдөл: имэйл, мессежийн агуулга, серверийн гишүүдийн жагсаалт. Бот чат уншдаг эрхгүй (зөвхөн серверийн үндсэн intent) — bump хийсэн хүнээс өөр хэний ч нэр бүртгэгддэггүй
- Хэрэглэгч мөшгих күүки, аналитик скрипт, гуравдагч талын зар сурталчилгааны пиксел — байхгүй
- Төлбөрийн мэдээлэл — сайт бүрэн үнэгүй, төлбөр авдаггүй
Discord API хэрэглээ
Бид зөвхөн Discord-ийн албан ёсны, баримтжуулсан invite endpoint ашигладаг бөгөөд өгөгдлийг гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй — зөвхөн жагсаалт үзүүлэхэд ашиглана.
Имэйл хаяг
Нэвтрэх үед бид имэйл хаяг АВДАГГҮЙ — Discord, Google-оос имэйлийн зөвшөөрөл огт хүсдэггүй. Зөвхөн сервер нэмэх маягт дээр та өөрөө бичиж өгнө. Түүнийг зөвхөн тухайн серверийн талаар мэдэгдэх (урилга ажиллахгүй болсон, гомдол ирсэн) зорилгоор ашиглана. Сайтын мэдээлэл авах эсэхийг тусад нь, урьдчилж тэмдэглэгдээгүй сонголтоор асууна. Имэйл хаягийг нийтэд харуулахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй, зарахгүй.